Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-31-ний өдрийг хүртэлх долоо хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар аймгийн УЦУОШТ-өөс тодрууллаа.
“Энэ сарын 24-25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд зарим
газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, цас орж, цасан болон шороон
шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Тавдугаар сарын 28, 29-нд
нутгийн баруун болон зүүн хэсгээр, 30, 31-нд зарим газраар салхины хурд секундэд
12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас
4-9 м/с салхитай байна.
Энэ хугацаанд агаарын температур дулаарч уулархаг нутгаар
шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө
20-25 хэм дулаан байна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.