Эрүүл бүс байсан Наран суманд халдвар бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна. Учир нь цөөхөн эрүүл бүсийн нэг Наран суманд
халдвар бүртгэгдэж, тус суманд тодорхойгүй хугацаагаар тэг зогсолт хийжээ. Мөн Баруун-Урт
суманд үүссэн хоёр голомтын ойрын хавьтлуудаас халдвар нэмж бүртгэгдэж байна.
Сүүлийн 24 цагт Баруун-Урт,
Наран суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 306
боллоо.
Одоогоор тусгаарлах
эмнэлэгт 79 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 74, хүндэвтэр дөрөв, хүнд
нэг иргэн байна. Мөн халдвар авч, эмчлүүлж байгаа иргэдийн 35 нь 17 хүртэлх насны
хүүхэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлуудын
ойрын харьцагч Баруун-Урт, Онгон, Халзан, Түмэнцогт, Сүхбаатар сумын иргэдийг
тусгаарлан ажиглах байранд тусгаарлажээ.