Санал хураалт 15,5 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сонгуулийн санал хураалт 11.00 цагийн байдлаар 15,5 хувийн
ирцтэй үргэлжилж байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 41729
сонгогчоос 6355 нь одоогоор саналаа өгөөд байгаа аж.
Иргэдийн саналаа өгөх
идэвх хэсгийн хороод дээр харилцан адилгүй байна. Мөн 45-аас дээш насныхан санал
хураалтад идэвхтэй хамрагдаж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Тусгаарлан ажиглах байр,
гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэд саналаа хэрхэн өгөх вэ гэдэг асуудлыг
ихээр тавьж байгаа. Одоогоор ийм нөхцөлд 1000 орчим иргэн тус аймгийн хэмжээнд
байгаа юм. Тэд ЭМГ болон тандалт, судалгааны багт хүсэлтээ гаргаж, хэддүгээр
харьцагч гэдгээсээ хамааран саналаа өгөх боломжтой аж.