Баруун-Урт суманд халдвар эрчимтэй тархаж байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-17 14:56:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд халдварын гурван тохиолдол сүүлийн 24 цагт нэмж бүртгэгджээ. Ингэснээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 220 болсон бөгөөд тэдний 54 нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна гэж ЭМГ-аас мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд Баруун-Урт суманд халдвар эрчимтэй тархаж байгааг анхааруулав.

Тиймээс гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, дархлаагаа дэмжиж халдвар хамгааллын дэглэмээ тогтмол мөрдөж, хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа чангатгаж, онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байхыг ЭМБ-аас анхааруулж байна.

Батлагдсан тохиолдлын ойрын 1079, дам 1312 харьцагчийг тогтоож, тандалтын шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. Одоогоор 268 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж. 

関連ニュース