Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-05 18:02:55
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Урд, Хойд Тамирын голд 7-р сарын 5-ны 08:00 цагаас хойш 4 цагт тутамд олшруулсан ажиглалт хэмжилтийг хийж байгаа ажээ.
Өдөр 12:00 цагт усны түвшин 243 см байсан бол 16:00 цагт 281см болж, үерийн түвшнээс 81 см-ээр нэмэгджээ.
Мөн өдөртөө их халалтын улмаас түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орсон ба цаашид усны түвшин нэмэгдэх төлөвтөй байгааг мэргэжлийн байгууллагаас дүгнэж байна.
Иймд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
関連ニュース