Сүүлийн 24 цагт нийт 224 иргэн вакцин хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-18 11:13:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 224 иргэн коронавирусний халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан байна. Үүний 161 нь вакцины хоёр дахь, 63 нь эхний тунг тус тус хийлгэжээ.

Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 86.7 хувь буюу 55063 иргэн эхний тунг хийлгэсэн. Харин 78.7 хувь буюу 50023 иргэн хоёр дахь тунд хамрагдсан гэх мэдээлэл байна. 

関連ニュース