Дорноговь аймагт сонгуулийн ирц 72.88 хувьтай гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-29 22:44:07

2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-ний өглөөний 00.07 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилж Сонгуулийн хуульд заасны дагуу 22.00 цагт санал авах үйлажиллагааг албан ёсоор хаалаа.

Зургадугаар сарын 29-ний үдшийн 21.30 минутын  байдлаар тус аймгийн  ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 41760 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 30432 сонгогч санал өгч ирц 72.88 хувьтай гарсан байгааг тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Харин УИХ-ын 12 дугаар тойрог буюу Говьсүмбэр аймгийн 3 сумын мэдээг тус аймгийн Сонгуулийн хороо хараахан аваагүй байгаа бөгөөд тойрогт хамаардаг Дорноговь аймгийн найман сумын хувьд сонгуулийн ирц 76.99 хувьд хүрчээ.

УИХ-ын 13 дугаар тойрог буюу Дорноговь аймагт 31155 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс  22269 санал өгч ирц  71.48 хувьтай байна. Энэ удаагийн ирцийг 2012 оныхтой харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдсэн аж.

Х.Эрдэнэбулган

関連ニュース