Шадар сайд С.Амарсайхан Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ сарын 18-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг орон нутгийн удирдах ажилтан, зарим салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, цаг үeийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Ховд аймаг энэ жил 50 мянган тонн өвс, тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Иймээс Шадар сайд С.Амарсайхан орон нутагт өвс тэжээл бэлтгэн нөөцлөх болон эрүүл мэндийн салбар байгууллагын чадавхийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллах тухай тодорхой үүрэг чиглэл өгөв.
Мөн Ховд аймаг шатахууны тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах замаар үнэ ханшийг 100-200 төгрөгөөр бууруулах боломж байгаа талаар ярьж байлаа.