Ховдод 11 хүн дельта хувилбарын вирусний халдвар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ төрлийн вирус байгаа эсэхийг тандах, илрүүлэх зорилгоор коронавирусний халдвартай 50 иргэний сорьцыг Улаанбаатар хот, ХӨСҮТ-д илгээсэн байна.
Улмаар эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11 иргэн дельта хувилбарын вирусний халдвар авсан нь батлагджээ. Бусад 30 сорьцын шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж, 4000 гаруй болсон. Иймээс иргэдийг цаашид вакцинжуулалтад бүрэн хамруулах, эмнэлгийн орны нөөц, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймагт ажиллах үeэрээ хэлжээ.