Ховд аймагт 657 хүнээс коронавирусний халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-31 12:57:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 657-оор нэмэгдэж, нийт 8183 боллоо. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт 701 иргэн аймаг, сумдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 56 нь 0-18 насны хүүхэд, 56 нь жирэмсэн эх байгаа юм. Одоогоор 14 иргэний биeийн байдал нэн хүнд, 41 иргэнийх хүнд, 191 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн гэх оноштой эмчлүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ

Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 3396 иргэн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 254 хүн гарсан бөгөөд халдвартай нийт 4816 иргэн эдгэрчээ. 


関連ニュース