Халдварын тохиолдол 50-аар нэмэгдэж, 2261 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-08-31 13:06:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас өгч буй мэдээгээр 08 дугаар сарын 31-ний 08 цагийн байдлаар сүүлийн 24 цагт халдварын 50 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2261 болов.

Тодруулбал Баруун-Урт суманд хамгийн их буюу 37 тохиолдол бүртгэгдсэн бол Уулбаян, Мөнххаан сумдад тус бүр нэг, Сүхбаатар гурав, Эрдэнэцагаан дөрөв, Онгонд дөрвөн халдвар шинээр гарчээ. Баруун-Урт суманд халдварын тархалт хамгийн их байгаа бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас халдвар илрэх тохиолдол гарч байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгойлон анхааруулав.

Одоогоор АНЭ-т 120, сумдын ЭМТ-д 104 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 0-18 насны хүүхэд 29, жирэмсэн эмэгтэй нэг байна гэв.

 

関連ニュース