Ховд аймагт “Зэржгэнэ” төрөл зүйлийн шувуу шинээр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-03 13:47:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховдын шувуу бөгжлөх сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Энэ шувуу нь Ховд аймагт анх удаа бүртгэгдэж байгаагаараа онцлогтой аж.  

Ховдын шувуу бөгжлөх суурингийн судлаачид нүүдлийн үе буюу хавар, намрын улиралд шувуу бөгжлөх, судлах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ намрын шувууны нүүдлийн үеийн судалгааны ажлаа аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулнаТэд одоогийн байдлаар нийт 34 зүйлийн 600 гаруй бодгаль шувуу бөгжилж, бүртгэсэн гэж эх сурвалжууд мэдээллээ. 


 

関連ニュース