Шилдэг татвар төлөгч байгууллагуудын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-03 15:12:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 2020 оны шилдэг татвар төлөгч 10-н байгууллагад шагналыг нь гардуулж өглөө. 

-“Дэлхий нийтээр цар тахалтай тулсан энэ цаг үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаагүй байснаас үүдэлтэй 2020 оны 10-н шилдэг татвар төлөгчдөд шагналыг нь гардуулах боломж нөхцөл бүрдэхгүй байсаар есдүгээр сарын 2-ны өдөр аймгийн удирдлагууд хүлээн авч шагналыг нь гардуулж, амжилт хүслээ” хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Говь-Алтай аймгийн 2020 оны шилдэг татвар төлөгч 10 байгууллага:

1. "Хас" банк

2. “Ундрам оюу” ХХК

3. “Говь-Алтай АЗЗА” ТӨХК

4. Төрийн банк

5. “Солонго дулааны станц” ААТҮГ

6. Хаан банк

7. “Шимт дээж” ХХК

8. “Барилга байгууламж” ХХК

9. “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ

10. Ентүм ХХК

関連ニュース