Ховд аймгийн ихэнх нутгаар маргааш салхи шуургатай байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус цаг уур
орчны шинжилгээний төвөөс энэ сарын 9-ний өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай
байхыг анхааруулав.
Ховд аймгийн цаг агаарын долоо хоногийн урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 10, 11-ний өдөр зарим газраар бага зэргийн бороо орно. Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 14-19, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй.