Халдварын 308 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт нэг бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 308-аар нэмэгдэж, одоо нийт 11427 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт
870 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 66 нь 18 хүртэлх насны хүүхэд, 54 нь жирэмсэн
эх юм. Мөн биеийн
байдал нь нэн хүнд 16, хүнд 63, хүндэвтэр 230, хөнгөн оноштой 561 хүн байна.
Харин аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 3844 хүн гэрээр эмчлүүлж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 467 хүн гарсан ба коронавирусний халдвар авсан нийт 8572 хүн эдгэрчээ. Мөн Цэцэг сумын харьяат иргэн Б. 75 настай, эрэгтэй. 2021 оны eсдүгээр сарын 5-ны өдөр коронавирусний халдварын хүндэрсэн хэлбэр, архаг, хууч өвчний хавсарсан оношоор нас барлаа. Ингэснээр Ховд аймагт халдварын улмаас нас баралт нийт 10 болоод байна.