Хоёр дахь удаагаа халдвар авсан тохиолдол нэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-11 20:46:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн гурав хоногийн хугацаанд халдварын 398 тохиолдол бүртгэгдэв. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3372 болоод байна. Харин халдвар авсан иргэдийн 2332 нь бүрэн эдгэрчээ. Тус аймагт хоёр дахь удаагаа халдвар авч эмчилгээ хийлгэсэн тохиолдол нэг бүртгэгдсэн гэдийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Халдвар аймгийн бүх суманд дахин тархсан. Өөрөөр хэлбэл ногоон бүсэд шилжээд байсан сумдад дахин халдвар бүртгэгдэж, халдварын тархах эрсдэл маш өндөр болсныг сануулав.

Биеийн байдал хөнгөн иргэдийг ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчилж байгаа. Одоогоор сумдад гэрийн эмчилгээнд 579 иргэн байгаа бол АНЭ-т 277, сумдын ЭМТ-д 366 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс төрсний дараах тохиолдол хоёр, жирэмсэн эмэгтэй 14, 18 хүртэлх насны хүүхэд 87 буюу хүүхдийн өвчлөл бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна гэлээ.  Гэвч ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлж, хариуцлагаа ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав. 

関連ニュース