Ховд аймагт 15522 хүн халдвар авснаас 13 мянга гаруй нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-01 11:12:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж, нийт 15522 болжээ. 

Аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 495 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 54 нь 18 хүртэлх насны хүүхэд, 41 нь жирэмсэн эх юм. Үүнд биеийн байдал нь маш хүнд 6, хүнд 41, хүндэвтэр 183, хөнгөн онош бүхий 265 хүн байна. 

Мөн аймгийн төв болон хөдөөгийн суманд нийт 1470 хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 204 хүн гарчээ. Ингэснээр Ховд аймагт халдвар авсан нийт 13512 хүн эдгэрсэн байна. Нийт нас баралт 19 байна.   


関連ニュース