Баяндэлгэр суманд хамгийн олон тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн есөн суманд халдварын 200
тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7314 боллоо. Хоногт Баяндэлгэр
суманд хамгийн олон буюу 67 тохиолдол бүртгэгдснээр тус суманд халдварын нөхцөл
байдал хүндэрч байна гэж мэргэжлийн байгууллагуудаас мэдээлж байна.
Баяндэлгэр суманд нийт
496 тохиолдол батглагдаад байгаа бөгөөд түүнээс 235 нь эдгэрчээ. Хоногт бүртгэгдэх
халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой сумын ЭМТ ачааллаа дийлэхгүй
болсон тул төрийн өмчийн байруудад нэмэлтээр ор дэлгэн хүнд болон хүндэвтэр иргэдээ хэвтүүлэн
эмчилж байна. Харин биеийн байдал хөнгөн иргэдийг гэрээр эмчлэн хянаж байгаа
аж.
Өнгөрсөн амралтын өдөр
буюу 10 дугаар сарын 2-ны өдөр нэг иргэн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр
тус аймгийн хэмжээнд нийт нас баралт найм болжээ.
Одоогоор ЭМБ-т 520,
гэрээр 118 иргэн эмчлүүлж байна.