Үндэсний бөхийн цол олгох барилдаан зохион байгуулахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-07 21:54:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс ээлжит 26 дугаар хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Бүргэдийн баярыг тодорхой хязгаарлалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, энэ оны 12 дугаар сарын 26-наас хойш зохион байгуулах;

2. Үндэсний бөхийн цол олгох барилдааныг энэ сарын 15-наас хойш үзэгчгүйгээр зохион байгуулахыг тус тус зөвшөөрлөө.

関連ニュース