“Эх хэл бидний бахархал” аяны хамрах хүрээг өргөжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг
тохиолдуулан Ховд аймагт “Эх хэл бидний бахархал” аяныг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Тус аяны хүрээнд Ховд аймгийн
ЗДТГ, Боловсролын газар, Нийтийн номын сан, Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран
“Уран бичлэг, Бүтээлч 2021” сэдэвт цахим уралдаан өрнүүлж, шилдэг оролцогчдыг
энэ сарын 7-ны өдөр тодрууллаа.
Энэхүү тэмцээн нь
тэргүүний уншигч, сайхан бичигтэн, уран бичлэг гэсэн 3 төрөлтэй. Дунд, ахлах
анги, төрийн албан хаагч, насанд хүрэгчид гэсэн ангиллын дагуу зохион
байгуулсан юм.
"Тэргүүний уншигч" төрөлд
Дөргөн сумын сургуулийн 7а ангийн сурагч Э.Энхжин тэргүүн байр эзэллээ. Мөн Жаргалант
сумын Долоодугаар сургуулийн 7б ангийн сурагч Т.Сүүнзаяа дэд байр, Прогресс
сургуулийн 6а ангийн сурагч Б.Ану гуравдугаар байрт шалгарав.
Харин насанд хүрэгчдийн
ангилалд Мөнххайрхан сумын иргэн Д.Оюунчимэг тэргүүн байр, Ховд их сургуулийн
оюутан Г.Алтанзаяа дэд байр, Алтай сумын иргэн Л.Оюунчимэг гуравдугаар байрт
тус тус шалгарчээ.
"Сайхан бичигтэн" төрөлд төрийн
албан хаагчдын ангилалд тэргүүн байрт Нэгдүгээр сургуулийн багш О.Мижидсүрэн,
дэд байрт тус сургуулийн багш А.Болорсайхан, гуравдугаар байрт, англи хэлний
багш Ц.Дэлгэрмаа тус шалгарлаа.
Мөн "Уран бичлэгийн уралдаан"-д тэргүүн байрт Манхан сумын сургуулийн багш Г.Дунгаамаа, дэд байрт Хоёрдугаар сургуулийн багш Б.Эрдэнэболд, гуравдугаар байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Бадамцэцэг шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал гардан авсан юм.
Ховд аймгийн тухайд “Эх
хэл бидний бахархал” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил цаг үeийн
нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахимаар зохион байгуулсан юм.
Өмнөх жилүүдэд “Эх хэл бидний
бахархал” аяны үйл ажиллагаанд ихэвчлэн eрөнхий боловсролын сургуулийн
сурагчдыг хамруулж байсан. Тэгвэл энэ удаа аяны хамрах хүрээг өргөжүүлж, бүх
сум, тэр дундаа төрийн албан хаагч болон иргэдийг оролцуулснаараа онцлогтой гэж
Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол
соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Олонбаяр хэллээ.
