Төгсөгчид их, дээд сургуулийн хуваариа сонгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-07-06 13:21:14

 Увс аймгийн ЕБС төгсөгчид их,  дээд сургуульд элсэн суралцах хуваариа өнөө өглөөний 9 цагаас сонгож эхлээд байна.

 Энэ жил Увс аймгийн хэмжээнд 1200 гаруй төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн энэ нь өнгөрсөн жилээс харьцангуй их байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаар Увс аймгийн хүүхдүүд улсын хэмжээнд өндөр оноо авсан мэдээтэй байна. Өчигдөр Батлан хамгаалахын их сургуульд элсэгчид ур чадварын шалгалт өгсөн аж. Өнөөдрөөс МУИС болон Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэгчдийг онлайнаар бүртгэж байна.

 Төгсөгчдийг хуваарь амлахдаа сайн судалж орж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байв. Их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь амлагаа энэ сарын 6-8-ны өдөр болно. 

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース