Хилийн заставуудыг мотоциклээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-18 22:39:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хил хамгаалах байгууллага буюу хилийн заставууддаа мотоцикл өглөө.
Тус аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хил хамгаалах байгууллагын салбарт шат дараатай хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байгаа юм. Хилийн цэрэг, заставуудад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, шаардлагатай техник төхөөрөмжийг шийдвэрлэж байна. Үүний нэг нь хилийн заставын харуулыг унаагаар хангах ажлын хүрээнд 0131, 0166 дугаар ангиудад тус бүр 10 ширхэг мотоциклийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс, Цэргийн штабын дарга Д.Эрдэнэбаяр нар гардуулж, хил хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Мөн Хилийн 0131 дүгээр ангийн штабын өргөтгөл, нохой сургалтын хотхоныг нээлээ.
関連ニュース