Халдвартай 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-20 17:15:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвартай 34 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар коронавирусний халдвартай 330 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүүхэд 34, насанд хүрэгч 296 байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Биеийн байдал нь нэн хүнд 6, хүнд 36, хүндэвтэр 187, хөнгөн 103 иргэн байна. Мөн жирэмсэн 42, төрсөн 4 эх байгаа аж. Нийт халдвартай хэвтэн эмчлүүлэгчдийн 276 нь Далданзадгадын иргэд байна.
関連ニュース