Шүлхийн 30000 тун вакцин татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-01 13:35:12

Архангай /МОНЦАМЭ/. Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтөд өнгөрсөн сарын 10-ны үеэр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Голомт тэлэх хандлагатай ба Булган суманд мөн бүртгэгджээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллах үеэрээ цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабыг хуралдуулан мэдээлэл сонсож, халдварыг цааш алдахгүй, эрсдэлийг бууруулах чиглэл өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэ үеэр Мал эмнэлгийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж болон шүлхийн 30000 тун вакцины асуудлыг шийдэж өгч, татан авалтыг хийжээ.

Цаашид халдваргүйтэл, хяналтын постыг нэмэгдүүлэх, хүн, малын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, өвс таталт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авах шаардлагатай байгаа ажээ.

関連ニュース