Ховдод шатахууны үнэ нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-04 15:57:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнгөрсөн сард дизель түлш литр тутамд 2600, А-80 бензин 2420, АИ-92 бензин 2450 төгрөгийн үнэтэй байсан. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал, А-80 бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж, 2470 боллоо. Мөн АИ-92 бензиний үнэ литр тутамд 70 төгрөгөөр нэмэгдэж, 2520 төгрөг болов.  

Одоогийн байдлаар Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумаас бусад 15 суманд А-80 бeнзин худалдахгүй байна. Ихэнх шатахуун түгээх станцад А-80 бензиний нөөц тасарсан гэж иргэд хэллээ. 

Харин АИ-92 авто бензиний нөөц, татан авах ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үeд шатахууны тээвэрлэлтийн зардал, бусад зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэх хандлага үүссэн аж.    

関連ニュース