Шүүхийн байгууллага "Монгол бичигтэн болцгооё" хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу "Монгол бичигтэн болцгооё" хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд
ирэх 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах
бэлтгэл хангах, төрийн байгууллагын шүүгч, бусад ажилтнуудын монгол бичгийн хэрэглээг
нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа
юм.
Тус байгууллагын хэмжээнд
хэрэгжүүлж байгаа "Монгол бичигтэн болцгооё" хөтөлбөрийн дагуу монгол
бичгээр хичээнгүй сайхан бичиж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, амжилттай суралцсан
нэр бүхий шүүхийн захиргааны ажилтнуудыг өнгөрсөн долоо хоногт шалгаруулан урамшууллаа.
Үүнд, шүүгчийн туслах О.Ням-Адъяа,
нярав Ш.Батхишиг, үйлчлэгч Э.Дэлгэрмаа нар эхний гурван байрт шалгарсан тул шүүхийн Тамгын газраас талархал, мөнгөн шагнал гардуулжээ.
Ийнхүү орон нутгийн
төрийн байгууллагууд монгол бичгийн сургалтад ажилтан, албан хаагчдыг
хамруулах, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хэрэглээний орчин бүрдүүлэх
чиглэлд манлайлан ажиллаж байна.