234 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-10 16:57:00

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2021 оны хоёрдугаар ээлжийн ерөнхий шалгалтыг Ховд аймагт 11 дүгээр сарын 15, 16-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтын үйл ажиллагааг коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу, олон нийтийн хяналттайгаар Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд 9 ээлжээр зохион байгуулах хуваарь гарчээ. Нэг ээлжийн шалгалтын үйл ажиллагаа 02:10 цаг үргэлжилнэ.

Энэ удаа шалгалт өгөхөөр Ховд аймгийн 234 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Эхний өдрийн шалгалт 07:30 цагт (орон нутгийн цагаар) эхлэх бөгөөд шалгалт өгөх иргэд 30 минутын өмнө ирсэн байхыг зөвлөлөө. 

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд 11 дүгээр сарын 12-ны өдөр 13:00 болон 15:00 цагт зааварчилгаа өгч,  шалгалтын цагийн хуваарийг утсаар нэг бүрчлэн мэдэгдэнэ гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.  

関連ニュース