Нэг монгол цоож хийхэд хоёр өдрийн хугацаа зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-15 14:10:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын ахмад настан Ч.Өлзийсүрэн бол монгол цоожийг чадварлаг урлаж, өөрийн үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж буй хөдөлмөрч нэгэн юм.

Тэрбээр монгол цоож хийхдээ өлзий хээ урлаж байгаагаараа онцлогтой. 

Нэг монгол цоож хийхэд хоёр өдрийн хугацаа зарцуулдаг бөгөөд 50 мянган төгрөгөөр борлуулж байна. Ховд аймаг төдийгүй зэргэлдээ аймаг, сумын иргэдийн захиалгын дагуу олон төрлийн хэмжээтэйгээр цоож урлах боломжтой бөгөөд 88433518 утсаар захиалга авч буй.  

Ахмад настан Ч.Өлзийсүрэн нь ач хүүдээ монгол цоож хийх арга, аргачлалыг зааж байгаа ба өнгөрсөн 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т  хамрагдаж, гурван сая төгрөгийн хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл авах замаар өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан байна.

関連ニュース