“Дэвжих амьдрал” нөлөөллийн үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-17 12:07:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Дэвжих амьдрал” сэдэвт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Цагдаагийн газарт ирүүлсэн гомдол мэдээлэл, бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй. Иймээс орон нутагт согтуугаар үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Дэвжих амьдрал” нөлөөллийн үйл ажиллагааг нэг сарын хугацаанд өрнүүлэхээр төлөвлөжээ.  

Тус үйл ажиллагааны зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байна.

Нөлөөллийн үйл ажиллагааны нээлт 11 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Энэ үeэр лектор Г.Бандицэрэн /Чила/ Ховд аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулж "Амьдралын үнэ цэн" сэдвийн дагуу лекц уншиж, соён гэгээрүүлэв.  

Үүнд тусгай цагийн хуваарийн дагуу Ховд аймгийн 43 байгууллагын 720 ажилтан, албан хаагч оролцжээ. 

関連ニュース