“Сонгодог үдэш”-ийг эмч, эмнэлгийн ажилтнууддаа зориуллаа
ФОТО МЭДЭЭ
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХДТ-ын тайзнаа "Сонгодог үдэш"-үүд үргэлжилж байна. Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан уг үйл ажиллагааг аймгийн ХДТ-ын уран бүтээлчид амжилттай зохион байгуулж, уламжлал болсон сонгодог хөгжмийн тоглолтыг Дорнодынхон шимтэн хүлээн авч байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зүтгэхэд урам дэм хайрлахыг хичээж, энэхүү "Сонгодог үдэш"-ээр эрүүл мэндийн салбарынхандаа хүндэтгэл үзүүлэхийг зорьсон гэдгийг онцолсон юм.
Аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр БОЭТ-ийн ариутгагч Б.Дэнсмаа, "Итгэл ивээлт" эмнэлгийн нягтлан бодогч Ц.Цэрэнханд, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмч Э.Отгонтөгс, "Итгэл ивээлт" эмнэлгийн лабораторийн эмч А.Дулмаа нарыг шагнаж урамшууллаа. Түүнчлэн аймгийн Засаг даргын "Талархал", мөнгөн шагналыг Яаралтай түргэн тусламжийн эмч З.Идэрзориг, Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Х.Саранчимэг, рентген техникч Б.Эрдэнэсувд, лаборант Д.Урантогос, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хүрэл-Эрдэнэ, жолооч Ц.Энхбаяр, тогооч Ш.Саранчимэг, Халдвартын тасгийн үйлчлэгч Г.Энхцэцэг нарт хүндэтгэлтэйгээр гардууллаа.