Хандив тусламжийн 80 хувийг эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтийн зүгээс олон удаагийн хандив, дэмжлэг олгосон.
Өнгөрсөн хугацаанд Ховд
аймгийн иргэд, зарим аж ахуйн нэгж, байгууллагаас Онцгой комисс, эмнэлэг, цагдаа,
онцгой байдлын газар болон хөдөөгийн 16 суманд нийт 248.608.000 төгрөгийн бараа
матeриалын хандив ирүүлжээ.
Үүнээс аймгийн Онцгой
комиссын хурлын тогтоолоор хандив тусламжийн 80 хувийг эрүүл мэндийн
байгууллагуудад олгосон байна.
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хувь хүн, төгсөгчид, нутгийн зөвлөлийн
хандиваар эрүүл мэндийн салбарт 211.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
аж.
Одоогоор Ховд аймагт
коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 19646 болжээ.
Үүнээс халдвар авсан 19372
хүн эдгэрсэн байна. Халдварын улмаас нас баралт 24 бүртгэгдсэн ба одоо 200
гаруй хүн эмчилгээ хийлгэж байна.