Хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-10 15:13:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь БНСУ-ын Жонжү Пижон их сургуультай хамтран ажиллаж, хамтарсан "Хос дипломын хөтөлбөр" хэрэгжүүлнэ.  

Энэ хүрээнд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирал Д.Баярмаа, Жонжү Пижон их сургуулийн захирал Мүн Юүн Гү нар 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. 

Тус гэрээнд Монгол, Солонгос хоёр улсын хуулийг чанд сахиж, орчин үеийн даяаршсан сургуулийг бий болгохын тулд сургалтын хөтөлбөрийг 1+2 буюу политехник коллежид оюутан нэг жил, Жонжү Пижон их сургуульд хоёр жил тус тус суралцаж, хос дипломтой төгсөх хөтөлбөрт нийт гурван жилийн хугацаатай хамрагдахаар зохион байгуулах аж. 

Ийнхүү Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь БНСУ-ын Жонжү Пижон их сургуультай хамтарсан "хос дипломын хөтөлбөр" хэрэгжүүлэх гэрээ байгуулсан тухай тус сургуулийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. 

Өдгөө 70 гаруй жилийн түүхтэй Хөгжил политехник коллежид 1200 гаруй оюутан элсэн суралцаж байна.

 

関連ニュース