Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 13-20-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Энэ сарын 14-нд
уулархаг нутгаар, 15, 17-нд нутгийн зарим газраар, 16-нд уулархаг нутгаар, 20-нд
нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 13,
14-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд
баруунаас секундэд 3-8 метр байна.
Агаарын температурын
хувьд энэ сарын 15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Алтай өвөр говийн
нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. Бусад нутгаар
шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байх төлөвтэй.
Энэ сарын 18-ны өдрөөс
ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Алтай өвөр говийн нутгаар шөнөдөө
23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 28-33
градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.