Ховд аймагт мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй 24 байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Булган, Буянт, Манхан, Жаргалант, Мөст, Зэрэг, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн
суманд мах-сүүний чиглэлийн “үхрийн аж ахуй” эрхэлдэг 24 иргэн, аж ахуйн нэгж үйл
ажиллагаа явуулж, иргэдийн хэрэгцээг хангаж байна.
Эдгээр иргэн, аж ахуйн
нэгжийг дэмжих, бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд ойртуулах
чиглэлд аймаг, сум орон нутгийн зүгээс анхаарч, 2021 онд аймгийн төвд хоёр
газарт борлуулалтын цэг шинээр байгуулжээ.
Уг борлуулалтын цэг нь
аймгийн төвийн гэр хорооллын бүс буюу Баатархайрхан, Буянт багийн нутаг
дэвсгэрт бий.
2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар үхэр,
хонины мах кг тутамд 11 мянган төгрөг байна. Харин
нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр худалдаж байгаа.
Мөн
нэг
литр шингэн сүү дунджаар 2500 төгрөгийн
үнэтэй байна.