Удирдах ажилтны шуурхай хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-21 16:59:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан 12 дугаар сарын 20-нд боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн мэдээ мэдээллийг солилцон аймгийн ОБГ, Шуурхай штаб, Цагдаагийн газар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, УЦУОШТ, Статистикийн хэлтэс зэрэг байгууллага мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын газар, Шуурхай штаб:

2021 онд ОБГ 88 удаагийн дуудлага мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Шуурхай штаб шаардлагатай тохиолдолд хуралдаж холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байна. Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан гэрлэн чимэглэл, салютын галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аж ахуй нэгж байгууллага иргэдэд сануулав.

Цагдаагийн газар:

Өнгөрөгч долоо хоногт таван гэмт хэрэг, 14 дуудлага бүртгэн шалгагдаж байна.

"Мал мах" , "Галт зэвсэг"- 2021 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Галт зэвсгийн бүртгэл Сүхбаатар аймгийн хэмжээнд 92,2 хувьтай үргэлжилж байна

Мал мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдад нэмэлт долоон пост гарч, 4-5 ажлын хэсэг ажиллаж байна. Мал хулгайлах бүлэг гэмт хэргийг илрүүлээд байна.

Эрүүл мэндийн газар:

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын 10 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 14010 боллоо. Нийт хүн амын 20 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Цаашид хүн амын дархлаажуулалтыг 60 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байгаа ч тайвшрах болоогүй. 2022 оны 1 дүгээр сарыг дуустал коронавируст халдвар болон томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх магадлалтай байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. Иймээс хүн хоорондын зайгаа барих, нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах, хүн олноор цугласан газраар очихгүй байж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулав.

Статистикийн хэлтэс:

Жил бүр зохион байгуулдаг өрх хүн, хөдөө аж ахуйн тооллогыг 12- р сарын 7-17-ны хооронд зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 94 хэсэг 320 гаруй төрийн албан хаагч, 83 техник хэрэгсэл ажиллав. Аймгийн Засаг даргын захирамжаар 13 суманд 14 ажлын хэсэг ажилласан ба тооллогын шивэлтийн ажил 80,3 хувьтай байна. 12-р сарын 28-ны байдлаар урьдчилсан байдлаар тоог зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг онцлов.

 

関連ニュース