Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 98.3 хувь нь короновирусээр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-22 14:39:26

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн дүнгээр оны эхний 11 сард 12590 хүн халдварт өвчнөөр өвчилжээ. Сумдаар нь задалбал Өлзийт (1373), Хашаат (1818), Эрдэнэбулган (2679) суманд аймгийн дунджаас дээгүүр бусад суманд аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 98.3 хувь нь короновируст халдварт өвчнөөр, 1.0 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 0.7 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.5 дахин ихээр өссөн нь "Ковид-19" цар тахлаас шалтгаалсан байна гэж үзжээ.

関連ニュース