Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг унаажуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын таван өрхийн эрүүл мэндийн төв, Булган сумын нэг өрхийн эрүүл мэндийн төвд нийт 60 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Тэдний ажлыг дэмжих, орон нутгийн иргэдэд үзүүлж буй эрүүл
мэндийн анхан шатны тусламж,
үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын зүгээс өрхийн
эрүүл мэндийн төвүүдэд авто машин олгохоор шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд арван хоёрдугаар сарын 19-нд
Жаргалан, Буянт, Рашаант өрхийн эрүүл мэндийн төв болон Булган сумын өрхийн
эрүүл мэндийн төвд авто машин хүлээлгэн өгөв. Удахгүй дахин хоёр
өрхийн эрүүл мэндийн төвд авто машин
олгох аж.
Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвүүдийг иж бүрэн тоноглосон, эмнэлгийн зориулалтын авто машинаар хангах ажлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг олон талт оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж буй.

