Багшийн хөгжлийн төвийг ирэх онд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаа 1923 онд дөрвөн эсгий гэр, хоёр багш, 25 хүүхэдтэйгээр эхэлж байв.
Тэгвэл өнөөдөр төрийн өмчийн
eрөнхий боловсролын 25 сургууль, 33 цэцэрлэг, хувийн өмчийн 10 гаруй цэцэрлэгтэй
болж, нийт 2650 гаруй багш, ажилтан, 27 мянга орчим хүүхэд багачуудыг сурган хөгжүүлж
байна.
Бүтээн байгуулалтын ажлын
хувьд 2021 онд шинээр “Хөгжил” политехник коллежийн 960 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл, Жаргалант
сумын Eсдүгээр цэцэрлэгийн шинэ барилга, Арав, Долоодугаар цэцэрлэгийн барилгын
өргөтгөл барьж, ашиглалтад оруулсан байна.
Ирэх 2022 онд боловсролын
салбарт Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалтын
ажил хэрэгжүүлэхээр тусгажээ.
Тухайлбал, Багшийн
хөгжлийн төв
(ордон)-тэй болно. Ингэснээр
орон нутгийн багш нар хамтдаа хөгжих, мэргэших, ур чадвараа дээшлүүлэн ажиллах боломж нэмэгдэхийн зэрэгцээ сургалтын чанар сайжрах, элсэлтийн
eрөнхий шалгалтын чансаа дээшлэх гэх мэт давуу тал бүрдэх боломжтой гэж
албаныхан үзэж байна.
Мөн сургууль, цэцэрлэг,
дотуур байр нэн шаардлагатай байсан сумд шинэ барилгатай болж, сурагчид
таатай орчинд мэдлэг эзэмших нөхцөл бүрдэх аж.
Хөрөнгө оруулалт тус бүрийн гүйцэтгэгчийг ил тод, нээлттэй зарлан шалгаруулж, бүтээн байгуулалтыг хугацаанд нь, зураг төсвийн дагуу чанартай гүйцэтгүүлэн хүлээн авахад аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.