Мотоциклийн ослоор дөрвөн хүн амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Цаг
үe, улирлын байдлаас шалтгаалан Ховд аймагт мотоцикл унаж замын хөдөлгөөнд
оролцохыг хязгаарласан. Гэвч хөдөө орон нутгийн иргэд нууцаар мотоциклтэй
зорчих тохиолдол нэлээд гарч байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард
мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох тухай Ховд аймгийн Засаг даргын
2021 оны А\703 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн дагуу цагдаагийн
байгууллагын алба хаагчид ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх
хугацаанд хяналт тавин ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр тус захирамж гарснаас хойш Ховд аймгийн хэмжээнд зам тээврийн мотоциклтэй холбоотой гурван осол гарч, дөрвөн хүн амиа алджээ.
Мөн архи, согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үeдээ мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцсон гурван
зөрчил илрүүлж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авсан байна.
Иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүйтний улиралд мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Үүнээс гадна гудамж, замын хяналт шалгалтаар энэ сарын 20, 21-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Цаашид замын цагдаагийн тасгийн алба хаагчид өдөр бүр хяналт, шалгалт хийн ажиллах юм.