Сүхбаатарын шатарчид багаараа 3 дахиа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-23 19:54:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нэрт дасгалжуулагч Ш.Пүрэвжав агсны нэрэмжит Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатарын баг тамирчид гурав дахь удаагаа тэргүүн байрыг эзэллээ.

Тус тэмцээнийг долоон насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг 400 орчим шатарчин оюун ухаанаа сорин өрсөлджээ. Сүхбаатар аймгаас бүх насны ангилалд 20 гаруй тамирчин оролцож, багаараа тэргүүн байрыг эзэлжээ. Ингэсээнр Сүхбаатар аймгийн өсвөрийн шатарчид УАШТ-д гурав дахь удаагаа багаараа тэргүүлж буй юм.

Тэд Оюунлаг шатрын клубийн дасгалжуулагч багш Ж.Энхбаатарын шавь нар юм. 

関連ニュース