Залуучуудын байгууллага 3400 гаруй гишүүнтэй ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Залуучуудын холбооны тавдугаар
чуулган өнөөдөр болж байна.
Энэ үeэр
Залуучуудын холбооны тэргүүнийг сонгож, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох, үндсэн үйл ажиллагааны дүрэм, журам батлах
зэрэг үйл явдал
өрнөж байгаа юм.
Чуулганд аймгийн төв болон
16 сумын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцож, үзэл бодлоо илэрхийллээ. Мөн аймгийн
удирдлагууд Залуучуудын холбоонд ажиллаж байсан ахмад үеийн төлөөлөл нэр бүхий
иргэдэд хүндэтгэл үзүүлж, шагнаж
урамшуулав.
Ховд аймгийн
Залуучуудын холбоог анх 1924 онд “Ховдод Бошгыг халах залуучуудын эвлэл”
нэртэйгээр үүсгэн байгуулжээ.
Одоо аймгийн төв, Жаргалант
сум болон хөдөөгийн 16 суманд салбар холбоо, холбооны дэргэдэх зөвлөлүүд, дэмжигч
залуус гээд нийт 3400 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэ удаагийн чуулганы
үйл ажиллагааг Монголын Залуучуудын
холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа
онцлогтой юм.




