Гол, нуурын мөсний зузаан хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-27 16:29:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. 

Энэ сарын 21‑ний өдрийн байдлаар Ховд аймаг дахь Булган голын мөсний зузаан 31 см, Ховд голын мөсний зузаан 41 см байна. Мөн Долоон нуурын голын мөсний зузаан 28 см, Дунд цэнхэр голын мөсний зузаан 35 см байгаа бол Хар ус нуурын мөсний зузаан 49 см байгаа аж. Буянт, Чоно-Харайх, Төгрөгийн гол мөсөн зах, өтгөн зэргийн зайртай болсон байна. 

Гол, нуурын мөсний зузаан өмнөх оны энэ үеэс Булган гол Булган сум орчимд мөсний зузаан 6 см-ээр их, Ховд гол Мянгад сум орчимд мөсний зузаан 7 см-ээр их байна. Харин Дунд цэнхэр гол Мөнххайрхан сум орчимд мөсний зузаан 5 см-ээр бага, Хар ус нуур Дөргөн сум орчимд мөсний зузаан 9 см-ээр бага,  Долоон нуур гол Мөнххайрхан сум орчим мөсний зузаан 12 см-ээр бага гэсэн үзүүлэлттэй байна. 

Зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг УЦУОШТ‑өөс онцгойлон анхаарууллаа. 

関連ニュース