Шинэ оны эхний өдрүүдэд 1 хүү, 7 охин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-03 15:37:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн жилүүдэд хүн амын тоо, дундаж наслалт тогтвортой өсөн нэмэгдэж байгаа.

Жил дараалан 3 ихэр хүүхэд төрсөн төдийгүй, 2021 онд аймгийн нийт хүн ам 90500 гаруйд хүрлээ.

Мөн шинэ оны босгон дээр 8 хүүхэд төржээ.   

Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны өдөр 8 эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдүүдийн 1 нь хүү, 7 нь охин бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа аж. 

関連ニュース