Цус, цусан бүтээгдэхүүний 7-10 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-04 14:08:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цусны салбар төв өнгөрсөн онд 500 орчим донороос цус цуглуулж, нийт 280 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Тус төв нь 9 төрлийн цус, цусан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Одоо 7-10 хоногийн нөөцтэй байгаа аж.  

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог. Энэхүү өдрийн үйл ажиллагааг дэмжиж,  өчигдөр 10 орчим донор цусаа бэлэглэж, 30 хүнд амьдрал бэлэглэжээ.  

関連ニュース