Дөрвөд угсаатны гэр музей байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сум 3151 хүн ам, 796 өрхтэй. Сумын нийт хүн амын 90 гаруй хувийг дөрвөд угсаатан эзэлж байна.
Иймээс дөрвөд угсаатны өв
соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалан үлдээх ажлыг зохион байгуулах зорилгоор Дөрвөд
угсаатны гэр музей байгуулж, энэ жил шинээр ашиглалтад оруулжээ.
Энэхүү ажлыг орон
нутгийн хөгжлийн сангийн 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн
байна.
Тус гэр музeйд дөрвөд угсаатны
өв соёлыг сурталчлах 54 үзмэр бий.
Ташрамд, Дөргөн сумын
ЗДТГ-аас өнгөрсөн 2021
онд хэрэгжүүлсэн зарим онцлох ажлаа цахим хэлбэрээр танилцуулж байна. Тодруулбал, ОНХС-ийн
59.8 сая төгрөгийн
хөрөнгө
оруулалтаар ундны усны шинэ машинтай болжээ.
Мөн 2021
онд Дөргөн сумын
төвийн ахуйн үйлчилгээний барилгыг улсын төсвийн 459.0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар засварлаж, хүлээн авсан байна.