Эгч дүү хоёр галзуу чоныг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-18 14:37:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн "Бүдүүн харгайт" хэмээх газарт малчин Ц.Урандэлгэрийн бэлчээрт явсан мал руу энэ сарын 14-нд чоно дайрчээ.

Ингээд маргааш нь чононд бариулсан малын сэг зэм байгаа газар түүний эхнэр М.Туяа, хадам дүү болох малчин М.Галбадрах нар очтол уг чоно байсан бөгөөд тэдэн рүү дайрч М.Галбадрах мориноосоо унахад дайран ирсэн чоныг тэрбээр хүзүүдэж аваад ноцолдож байх хооронд түүний эгч М.Туяа бууны бөгсөөр чоныг цохиж устгасан үйл явдал болжээ. 

Уг үйл явдлын мөрөөр тус сумын холбогдох албаны хүмүүс очиж газар дээр нь шинжилгээ хийхэд тухайн чоно нь галзуу чоно болох нь батлагдсан гэж орон нутгийн “khovdtimes.mn” сайтаар дамжуулан мэдээллээ.   

関連ニュース