Эрдэнэбүрэн сум анх удаа “түмэн адуу” тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-07 13:05:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 420 гаруй малчин мал сүргээ таван төрөл дээрээ өсгөж 187600 гаруй толгой малтай болоод байна.

Тодруулбал, Цаст Цамбагарав хайрханы өвөрт аж төрж буй малчин өрхүүд өнгөрсөн 2021 онд 1129 тэмээ, 10486 адуу, 7427 үхэр, 74617 хонь, 94031 ямаа тус тус тоолуулсан бөгөөд анх удаагаа “түмэн адуу” тоолуулсан амжилттай байгаа тухай сумын удирдлагууд онцоллоо.   

関連ニュース