Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд халдварын 276 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-07 15:30:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас сар шинийн баяр, амралтын өдрүүдийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. 2 дугаар сарын 1-7-ны хооронд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 917 шинжилгээ хийж, 276 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Харин сүүлийн 24 цагт 23 тохиолдол нэмэгджээ.

Дээрх өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 465 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлжээ. Баярын өдрүүдэд 22 эх амаржсан бөгөөд эх хүүхдүүдйн бие сайн байгаа гэв. Харин түргэн тусламжийн 441 дуудлага хүлээн авснаас 103 нь хүүхэд байна. Үүнээс 5 хүртэлх насны хүүхдийн томуу, амьсгалын замын өвчлөл 34 бүртгэгджээ. ЯТТ, хүлээн авах тасгаар 224, амбулаториор 1013 иргэн үйлчлүүлсэн байна.

Баяр, амралтын өдрүүдэд өрх, сумдын ЭМТ, халдварын нэг цэгийн үйлчилгээ, шинжилгээний цэгүүд өдөр бүр тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллажээ.

関連ニュース