Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-14-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулав.
Үүнээс үзэхэд, энэ сарын 9-нд уулархаг нутгаар ялимгүй
цас, 10, 11, 12-ны
өдөр зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи энэ сарын 9, 10, 14-нд
зарим газраар секундэд 10-12 метр.
Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байх аж.
Агаарын температурын хувьд Цэцэг сумын нутгаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Харин Их нууруудын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй.
Өнөөдөр 08.00
цагийн байдлаар Ховд аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй. Ялангуяа
Жаргалант, Зэрэг сумын нутгаар хамгийн их буюу 6 см, Мөст, Дуут сумын нутгаар хамгийн бага буюу 1 см цастай, Мөнххайрхан суманд цасан
бүрхүүлгүй байна.
Агаарын температурын
хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -40°С, хамгийн дулаан нь Алтай суманд
-16°С хүйтэн байв.