Сар шинийн баярын өдрүүдэд 16 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-09 15:07:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сар шинийн баярын өдөр буюу хоёрдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд 15 эх амаржсан байна.  

Шинээр төрсөн хүүхдүүдийн 5 нь хүү, 11 нь охин бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа. Үүнээс онцлоход, Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасагт энэ сарын 4-ний өдөр 2 ихэр хүү төржээ. 

関連ニュース